Thursday, January 8, 2015

[GTA] Түүх

GTA нь бусад тоглоомуудыг өөртөө агуулсан болох нь:
Миний ажигласнаар GTA-г тоглосноор бусад ма ш олон тоглоомуудыг тоглосон мэт сэтгэгдэл төрж болохоор аж.
San Andreas цувралд олон олон шинэ зүйлс нэмэгдэн оржээ. Тэртэй тэргүй энэ тоглоомд бараг бүх тоглогчид үнэнээсээ хайртай байдаг болохоор GTA гэнгүүт л сэрдхийж байгаа байх. Харин тоглоом сонирхдоггүй хүмүүс хүртэл түүнд татагдан орох нь хэвийн үзэгдэл юм. Харин энэ удаагийн ангийг зөвхөн насанд хүрэгчид буюу 17-оос дээш насныханд зориулжээ. Учир нь түүнд аллага, цус нөж, хүчирхийлэл, секс, элдэв хараал, гудамжны бүдүүлэг явдал, хулгай дээрмийн үзэгдлүүд маш ихээр орсноос гадна хэлний нилээд гүнзгий мэдлэг шаардана. Иймээс чиний нас 17-оос доош бол энэ нийтлэлийг уншихгүй орхих шаардлагатай.

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Энэ удаагийн анги San Andreas гэсэн нэртэй. Гол нь PlayStation 2 дээр ажилладаг болсон. Бүтээгчид нь Калифорнийн гангстер буюу дээрэмчдийн тухай өгүүлэх кинонуудаас сэдэв авдаг бололтой. Дундаж чадвартай тоглогч тоглоомыг дуусгахад 150 цагаас наашгүй гэнэ. Миний хувьд бараг хагас жил ч тоглож магадгүй юм шиг байна лээ. (Би оройд л жаахан тоглодог юм.)

ТҮҮХ

Тоглоом гарах түүхээс 5-н жилийн өмнө Carl Johnson (Карл Жонсон-CJ) Los Santos, San Andreas хотуудыг өөрийн эрхгүй орхиж явахад хүрчээ. Тэрээр элдэв хавчлага, дээрэм тонуул, хар тамхи, гэмт хэрэг зэргийг тэсвэрлэж чадаагүй юм. Харин тоглоом 90-ээд оны эхэн үед эхэлнэ. Carl гэртээ эргэж ирлээ. Гэтэл дөнгөж онгоцны буудлаас гарав уу үгүй юу л., адал явдал эхлэх ажээ. Эрүүгийн гэмт хэргийн 2 цагдаа түүнийг хүн алуулахаар ятгана. Энэ цагаас эхлээд CJ нэг ч минут амар амгалан байх аргагүй болно. Түүний ээж нь нас нөгчсөн, багын найзууд нь бүгд ямар нэгэн гай зовлонд орооцолдсон байлаа. CJ эцсийн эцэст гэр бүлээ аварч San Andreas хотын гудамж бүрийг мэдэлдээ оруулахаар зүтгэж эхэлнэ.

ХОТУУД БА БАЙРШИЛ

Өмнөх ангиуд шигээ ганцхан хот гарахгүй. Харин бүхэл бүтэн нэг муж хамрагдах ажээ. Энэ муж нь 3-н том хот, хэд хэдэн жижиг тосгон, гацаанаас бүрдэнэ. San Andreas хэмээх энэхүү муж нь үнэндээ Los Angeles, San Francisco, Las Vegas хотуудаас бүрдэх бөгөөд эдгээрийг харгалзан Los Santos, San Fierro, Las Venturras гэх ажээ. Нэг хот нь л гэхэд өмнөх ангийн Vice city шиг хэмжээтэй гээд бодогтун. Тэгэхээр нийтдээ 4-6 дахин томорсон гэж ойлгож болно. Гайхалтай нь хотоос гарч хөдөө нутаг, элсэн цөлөөр аялж болно. Хөдөөгүүр 12-оос доошгүй тооны жижиг хотууд, тосгон бий.

No comments:

Post a Comment